Wednesday, March 23, 2016

Золбин нохой, муур устгах зардлыг нэмнэ

Золбин нохой, муур устгах зардлыг нэмнэ

22 минутын өмнө


Нийслэлийн Засаг дарга болон, дүүргийн засаг дарга нарын зөвлөлийн хурал өчигдөр болж, хурлаар золбин нохой, муур устгалын талаар хэлэлцжээ.

Золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд нохой, муур устгалын ажлыг гэрээт анчид хийдэг юм. Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын тамгын газар золбин нохой, муур устгах ажлыг 2014 оны 04 дүгээр сараас хариуцан ажиллаж байгаа бөгөөд "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ 2015 оны 8 дугаар сараас эхлэн устгалын ажлыг давхар зохион байгуулж байна.
 
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны тогтоолоор золбин нохой, муур устгах зардлыг 7500 төгрөг болгон нэмэгдүүлсэн ч энэ зардал одоо хүрэлцэхгүй байгаа аж.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотын төвд нохой, муурыг буудаж устгалгүйгээр иргэдээс тодорхой хэмжээний ханшаар худалдан авах,  уургалан бариад нэг цэгт тээвэрлэн хүргэж устгалд оруулах гэх мэт зохион байгуулалтын ажлуудыг хийх шаардлагатай байгаа учраас золбин нохой, муур устгах үнийг 12 000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэхүү саналыг НИТХ-д өргөн барьж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлах юм байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment