95 настай эмгэн "хуримын охин" болов
5 минутын өмнө

95 настай Алиса Уитон гэдэг эмэгтэй өөрийн ач охины хуриман дээр цэцэг цацдаг охины үүргийг гүйцэтгэхийг зөвшөөрчээ. Тэрбээр энэ үүргийг хүлээхэд нас ямар ч хамаагүй гэдгийг нотлон харуулсан аж. Эмили Восс, Бен Болдан нарын хуримын ёслол Калифорни мужид болсон байна. Америкийн хуриман дээр уламжлал ёсоор залуу хосуудын өмнө сагснаас цэцгийн дэлбээнүүдийг гаргаж цацдаг бяцхан охин байдаг билээ. Мөн хуримын бөгжийг гонх руу авчирч өгдөг хөвгүүн байх ёстой.
Ач охин Эмили нь өөрийн эмээ Алиса Уитоноос цэцэг цацдаг охины үүрэг гүйцэтгэхийг хүссэн байна. Харин сүйт хархүү өвөөгөө бөгж авчирдаг хөвгүүн болгохыг хүссэн аж. Ач охин нь хошигноогүй гэдгийг ойлгоод эмгэн хуримын ёслолд юу өмсөж оролцох вэ хэмээн сандарч эхэлсэн гэнэ.
Хуримын ёслол болохоос өмнөхөн Алиса хүндээр өвчилсөн тул эмнэлэгт хүргэгджээ. Гэвч сэтгэл санаагаар унаагүй бөгөөд ач охиныхоо хуриман дээр чухал үүрэг гүйцэтгэх ёстой учраас хурдхан шиг хөл дээрээ босох ёстой гэж ярьдаг байв. Азаар түүний биеийн байдал сайжирсан тул нүүр амаа будуулаад, үсээ гоёмсог засуулаад дэндүү дэгжин харагдаж байсан аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment