Хөнжил нөмрөхгүй бол унтаж чаддаггүй арслан
29 минутын өмнө

Америкийн нэгэн амьтны хүрээлэнд амьдардаг Африкийн залуу арслан Ламберт хөнжилгүй бол унтаж чаддаггүй гэнэ шүү. Учир юунд вэ гэвэл, гурван сартай гүегийг хоёр жилийн өмнө нэгэн гэр бүл гэртээ тэжээх болжээ. Ламберт бяцхан хүүхдүүдийн амьд бэлэг болсон аж. Айхтар араатан гэрт нь цаашид амьдрах боломжгүй гэдгийг ойлгоод тэд зэрлэг амьтан хамгаалагчдад ханджээ.
Бяцхан арсланг Техас мужийн амьтны хүрээлэнд суурьшуулсан ч дэндүү эрх арслан унтаж чадахгүй байсан гэнэ. Ламберт арслан амьтны хүрээлэнд ирэх хүртлээ тэр айлын өвөөтэй хамт орон дээр унтдаг байсан аж. Тийм учраас түүний торон дотор хөнжил хийж өгчээ. Тэр цагаас хойш арслан хөнжил нөмөрсөн цагт л унтдаг болсон байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment