Tuesday, March 29, 2016

9 настай охин тэнгисийн цэргийн шалгалтыг өгчээ

9 настай охин тэнгисийн цэргийн шалгалтыг өгчээ

32 минутын өмнө


АНУ-ын Флорида мужийн оршин суугч есөн настай охин тус улсын Тэнгисийн цэргийн хүчний боловсруулсан цэрэгжилтийн 24 цагийн шалгалтад оролцсон хамгийн балчир хүн болжээ. Милла Бизотто охин 58 км замыг гүйж туулсны эцэст найман км замыг сэлээд, 25 саад бүхий зурвасыг давж, өргөст торны доогуур шавхайн дундуур мөлхөж, олсны тусламжтайгаар хад руу авирчээ.

Энэ охин өдөрт ердөө дөрвөн цаг унтсан гэнэ. Милла тэмцээнд оролцсон 18-аас доош насны цорын ганц оролцогч болсон байна. Охин ангийн хүүхдүүд нь түүнийг шоолдог байсан учраас спортоор хичээллэж эхэлсэн гэдгээ ярьжээ. "Хүүхдүүд намайг дооглож, ямар ч тоглоом тоглож чаддаггүй гэж гутаадаг байсан. Тиймээс би хор шарандаа спортоор хичээллэж эхэлсэн дээ" хэмээн Бизотто охин өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment