Роби Уильямс хамтлагтайгаа эргэж нэгдэнэ
36 минутын өмнө

Их Британийн нэр алдартай дуучдын нэг, Элтон Жонд хүртэл тоогдож, XXI зууны Фрэнк Синатрагаар тодорч байсан Роби Уильямс үнэндээ бол Take That хамтлагт дуулж алдаршсан нэгэн билээ. Хамтлаг нь маш их амжилтыг олсон ч Уильямс тэднээсээ нүүр буруулахаар шийдсэн. Ингэснээр хамтлаг бүрмөсөн задарсан юм.
Тэгвэл одоо сүүлчийн тоглолтоо хийснээс хойш 20 жилийн дараа тус хамтлаг эргэж нэгдэхээр шийдсэн байна. Энэ үйл явдал 2018 онд болох гэнэ. Хоёр жилийн дараа тус хамтлаг байгуулагдсаныхаа 25 жилийн ойг тэмдэглэх аж. Ирэх жилийн Зул сарын баярын өмнө тэд шилдэг хит дуунуудаасаа бүрдсэн цомог гаргаад, 2018 онд Их Британи болон Европын томоохон хотуудаар аялан тоглолт хийхээр болжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment