Шакил Кобег "ташуурджээ"
13 минутын өмнө

"Лос-Анжелес Лэйкерс" багийн хамгаалагч Кобе Брайант "Мөмфис" багийг 107:100-гийн харьцаатайгаар буулгаж авсны дараа Inside The NBA-гийн студитэй холбогдсон аж. Брайанттай хамт тоглодог байсан Шакил О'Нил түүнийг зоригжуулсан бөгөөд сүүлчийн тоглолтдоо 50 оноо аваач хэмээн хүсчээ.
"Кобе, чиний сүүлчийн тоглолт жинхэнэ баяр болно. Бидний дийлэнх нь тэнд очих болно. Нэг зүйлийг амлаач. Чамайг 50 оноо аваасай гэж би хүсэж байна. Чадна биз дээ? Чиний сүүлчийн тоглолт, Стэплс Центр цэнгэлдэх хүрээлэнд хийх сүүлчийн тулаан чинь шүү. Бидний төлөө 50 оноо авах уу?" хэмээн О'Нил хэлсэн байна.
Харин Брайант түүний хүсэлтийг биелүүлж чадахгүй гэдгээ мэдэгджээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment