Friday, March 25, 2016

Цус харвалтын гол шалтгааны нэг нь давс

Цус харвалтын гол шалтгааны нэг нь давс

14 минутын өмнө


Жил бүр дэлхий дээр 15 сая хүн энэ өвчнөөр өвдөж таван сая хүн нас бардаг гэнэ. Цус харвалтад нөлөөлдөг гол хүчин зүйлд та бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг давс багтдаг. Гэтэл монголчуудын давсны хэрэглээ дэлхийн дунджаас бараг гурав дахин өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Тархины цус харвалт нийт нас баралтын хоёр дахь шалтгаан болдог. Цусны даралт ихсэхэд илүүдэл жин, тамхидалт, хөдөлгөөний хомсдол, давс их хэмжээгээр хэрэглэх зэрэг хүчин зүйл гол нөлөө үзүүлдэг байна. Дэлхий дээр нэг хүний давсны дундаж хэрэглээг 3 гр гэж тооцсон байдаг бол монголчууд үүнээс бараг гурав дахин илүү буюу 10 гр давс хэрэглэдэг аж.

Уг нь иргэд давс бол гурван цагаан хорны нэг тул хэрэглээгээ багасгах учиртай гэдгийг мэддэг боловч яг амьдрал дээр хэрэгжүүлж, давсны хэрэглээгээ бууруулдаггүй гэнэ. Жилд тархины цус харвалтын хүнд оноштой 1000 өвчтөн 3-р эмнэлэгт ирдэг ч 200 нь амиа алддаг байна. Тиймээс хамгийн гол нь давсны хэрэглээгээ бууруулж, амьдралын буруу хэвшлээ өөрчлөх шаардлагатайг эмч нар сануулав.

Тархины цусан хангамж алдагдсанаар харвалт үүсдэг. Цусан хангамжгүй болсон тархины эс гэмтэж, мөхөж эхэлдэг байна. Хүний биеийн хөдөлгөөн, хэл яриа, сэтгэн бодох чадварт нөлөөлж саатал үүсдэг. Тиймээс харвалт бол дэлхийн хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

Б.Дэжид

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment