Friday, March 25, 2016

Мадонна хамгийн өндөр орлоготой

Мадонна хамгийн өндөр орлоготой

41 минутын өмнө


Дуучин Мадонна тайзан дээр үе үе сонин янзын үйлдлүүд хийж байдаг нь шүтэн бишрэгчдийнх нь тоог бууруулахгүй байгаа юм. Хүү Роккогоо экс нөхөртэйгээ булаалдаж буй попын хатан хаан эмэгтэй дахиад л алдрын оргилд гарчээ. Ингэснээр тэрбээр аливаа шуугиант явдлууд өөрт нь ашигтай тусдаг гэдгийг ээлжит удаагаа нотлон харуулсан байна.

Хэдхэн хоногийн өмнө Австралийн Сиднэй хотод өндөрлөсөн түүний Rebel Heart нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолт Мэж бүсгүйд 169,8 сая долларын ашиг авчирчээ. Ингэснээр Мадоннагийн тоглолтуудаасаа олсон орлого 1,31 тэрбум долларт хүрсэн аж.

Ийнхүү Мадонна хамгийн өндөр орлого олдог дуучнаар тодров. Харин хамгийн өндөр орлоготой хамтлагуудыг 1,84 тэрбум доллараар Rolling Stones, 1.67 тэрбумаар U2 хамтлагууд тэргүүлжээ. Сонирхолтой нь, тэдний ард дуучин Мадонна бичигдэж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment