Мисс О.Ариунзул модель байхын хэцүүг амсав
11 минутын өмнө

Өчигдөр БНСУ-ын Гояан хотноо өндөрлөсөн "HAIR WORLD 2016" олон улсын үсчин, гоо сайханчдын наадамд оролцохын тулд дуучин Б.Амархүүгийн эхнэр, Азийн супермодель О.Ариунзул багагүй "шийр заах" хэрэг гарчээ. Төрөөд зургаан сар гаран болж байгаа ч мэргэжлийнхээ ажилд орсон тэрбээр тэмцээний үеэр хүнд далавчтай авангард загварын хувцастай, 25 см өндөр ултай гутал өмсөн тайзан дээр бүтэн цагийн турш модель болон зогссон гэнэ.
Харин энэхүү хүндхэн даалгавраа давсан О.Ариунзул "Миний хувьд анх удаа ийм хүнд том далавчтай 25 см гуталтай тайзан дээр тасралтгүй нэг цаг гаран загвар будалтаа үзүүлэн зогслоо. Моделийн ажлын бас нэгэн хариуцлагатай багагүй тэвчээр шаардсан үзүүлбэр байлаа шүү. Маш олон хүний хөдөлмөр шингэсэн гайхалтай бүтээл боллоо" хэмээжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment