Селена Гомес Биберын тоглолтыг үзжээ
34 минутын өмнө
Юу болох нь энэ вэ? Дуучин Селена Гомес өөрийг нь хүмүүс байнга Жастин Бибертэй холбож ярьдагт дургүйлхэж, түүнтэй эргэж нэгдэх бодолгүй, тэр талаар сонсохыг ч хүсдэггүй хэмээн гүрийсэн ч тийм биш байжээ.Өчигдөр дуучин бүсгүй Лос-Анжелес хотод өөрийн экс найз залуу болох Жастин Биберын тоглолтыг үзсэн аж.
Канадын дуучин өөрийн шинэ цомогт багтсан дуунуудыг дуулах үеэр үзэгчид түүн рүү харалгүй, харин танхим дотор сууж байсан Селенагаас харц салгаагүй гэнэ шүү. Тэд эргэж нэгдэх үү, үгүй юу гэдгийг дуучин бүсгүйн нүүрний хувирлаар тогтоохыг оролджээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment