Friday, March 25, 2016

Унтсаныхаа төлөө цалин авна

Унтсаныхаа төлөө цалин авна

2 минутын өмнө


Тэтгэвэрт гарсан үсчин эр Десмонд Уилкокс хэн хүний мөрөөддөг тийм ажлыг олсон бололтой. Тэтгэврийн хөгшин ажил дээрээ унтсаныхаа төлөө 100 евро авдаг байна. Мань хүн ажлын цагийг хийдүүлэн унтдаггүй юм. Харин эсрэгээрээ түүний ажил унтахад зориулагддаг аж. Десмонд Их Британийн анхны албан ёсны "Нойрны элч"-ээр тодорчээ. Тэрбээр гурван сарын туршид ор, дэр, хөнжил зэргүүдийг туршиж унтах юм.

Мөн тэрбээр эрүүл саруул нойрсолтод хүргэдэг янз бүрийн аргачлалууд, хоолны дэглэм, амьдралын хэв маягуудын үр бүтээлтэй байдлыг өөр дээрээ шалгах болно.

Энэ бол хэн нэгний явуулж байгаа маркетингийн үйл ажиллагаа бус харин шинжлэх ухааны туршилт юм. Мөрөөдлийнхөө ажилд орохын тул ноён Уилкокс бусад 506 горилогчийг ардаа орхисон байна. Энэ нь ч аргагүй биз ээ. Гэр бүл, найз нөхөд нь түүнийг хаана, ямар ч тохиолдолд нам унтаж орхидог тийм хүн хэмээн тодорхойлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment