Марафон гүйгчид саван идэв
26 минутын өмнө


Хятадын Цинюань хотод зохиогдсон марафон гүйлтэд оролцогчид түүнийг хүч чадал оруулагч чихэр хэмээн бодоод саван идэцгээсэн байна.
Зохион байгуулагчид нь гүйлтэд оролцогчдод бэлгийн цуглуулга тарааж өгсөн бөгөөд түүн дотор нь гоёмсог савлагаатай, усан үзэмний үнэртэй саван байсан гэнэ. Гүйлт болсон гудамжуудаар шүдний ором гарсан савангийн хэлтэрхийнүүд энд тэндгүй хөглөрч байсан аж.
Гүйлтэд оролцогчид англи хэлээр бичигдсэн танилцуулга бүхий сав баглаа боодолд хууртагдсан бололтой. Тэмцээнийг зохион байгуулагчид өөрсдийн бурууг хүлээгээд, үнэхээр тэрхүү гоёмсог савлагаан дотор саван байсан гэдгийг нотлон өгүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment