Monday, March 28, 2016

Иргэд 1072 хувьцааныхаа төлөө дугаарлаж байна

Иргэд 1072 хувьцааныхаа төлөө дугаарлаж байна

13 минутын өмнө


Монгол Улсын Засгийн газар 2012 онд "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон юм.

Тодруулбал, "Эрдэнэс Таван Толгой" ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монгол Улсын Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар төлөвлөсөн гэдэг. Түүнчлэн тухайн үед Засгийн газраас 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон.

Иргэн та Брокер дилерийн компанид үнэт цаасны дансаа нээлгэснээр "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн 1,072 ширхэг хувьцаа тухайн хүний өмч болж байна гэсэн үг. Хэрэв та үнэт цаасны дансгүй байгаа бол иргэний үнэмлэх, аль нэг банкинд буй өөрийн дансны дугаартайгаа өөрт ойр байгаа брокер дилерийн компанид очиж нээлгэх боломжтой. 

Харин өнөөдрийн байдлаар хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн гадна иргэд данс нээлгүүлэх болон тус хувьцааны талаар мэдээлэл авахаар дугаарлаж байлаа. Өнөөдрийн байдлаар нийт 800 мянга гаруй иргэн дансаа нээлгүүлжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment