Sunday, March 27, 2016

Шавь нартаа хар тамхи татуулжээ

Шавь нартаа хар тамхи татуулжээ

10 минутын өмнө

Америкийн Виржини мужийн Хэнрико сууринд шавь нартаа хичээлийн үеэр марихуан хар тамхи татахыг зөвшөөрдөг байсан нэгэн багш ажлаасаа халагдсаны дээр эрүүгийн хариуцлагад татагджээ.

Виржини Рэндольфын нэрэмжит академид хөдөлмөрийн багш хийдэг 23 настай Домоник Леуззи өөрийн хичээл дээр шавь нартаа марихуан хар тамхи татахыг нь зөвшөөрдөг байсан гэнэ. Тэгвэл сургуулийн орчинд хар тамхи татах нь хориотой байдаг аж.

Сургуулийн захиргаа цагдаагийн газар руу утасдаад нэг багш сурагчдад анги танхимдаа хар тамхи татахыг нь зөвшөөрч байна хэмээн гомдолложээ. Тэгтэл Леуззи багш дор хаяж гурван хөвгүүнд хөдөлмөрийн хичээл дээр марихуан хар тамхи татахыг нь зөвшөөрч байсан нь тогтоогдов. Бусад сурагчид энэ талаар сургуулийн захиргаандаа гомдол гаргасан байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment