Э.Амартүвшин олон улсын наадамд өнгөлжээ
27 минутын өмнө

Энэ сарын 19-26-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо 1996 оноос хойш зохиогдож буй олон улсын хөгжмийн уралдаан болж өндөрлөжээ. Тус наадам нь шилдэг төгөлдөр хуурч, хийлч, дуурийн дуулаачийн төрлөөр гурван жилийн турш ээлж дарааллан зохиогддог байна.
Харин энэ жил зохиогдсон дуурийн дуулаачийн төрөлд 11 орны 128 дуучин оролцсноос эх орноо төлөөлж оролцсон МУГЖ Э.Амартүвшин гуравдугаар байр эзэлсэн амжилттай оролцжээ.
Тэрбээр П.И.Чайковсвийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, Домингогийн нэрэмжит уралдааны Гран при шагналыг тус тус хүртэж байсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment