Thursday, March 24, 2016

Барилгын нүхнүүдийг цэгцэлнэ

Барилгын нүхнүүдийг цэгцэлнэ

23 минутын өмнө


Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барихаар газар шорооны ажил хийсэн нүх, суурийн ул бетон, суурийн ажил хийсэн нүхнүүдийг тодруулан, судалгаа гаргасан байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт зөрчилтэй буюу зөвшөөрөлгүй барилга, суурийн ухсан нүхний судалгааг гаргах, зөрчилтэй барилгын тоог бууруулах зорилгоор хамтран ажиллахаар дүүргүүдийн Засаг даргын орлогчид, УБХЦГ-ын орлогч дарга, НЕТГ-ын дэд бүтэц, хот байгуулалтын албаны дарга нарыг оролцуулан нэгдсэн уулзалт зохион байгуулжээ.

Дүүргээс ирүүлсэн мэдээллийг нэгтгэвэл:
Баянзүрх дүүрэг: нийт 5, тодруулах шаардлагатай 2
Хан-Уул дүүрэг: нийт 4, тодруулах шаардлагатай 3, зөрчлийг арилгуулах хугацаа олгох1
Сонгинохайрхан дүүрэг: нийт 1, зөрчлийг арилгуулах хугацаа олгох 1
Баянгол дүүрэг: нийт 15, тодруулах шаардлагатай 13,зөрчлийг арилгуулах хугацаа олгох 2
Чингэлтэй дүүрэг: нийт 1, зөрчлийг арилгуулах хугацаа олгох 1

Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх ухсан нүхийг булах, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй нүхний эздийг олох, ямар шалтгаанаар үргэлжлүүлэн ажил гүйцэтгээгүй байгааг тогтоож, зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Дүүргүүдийн ЗДТГ-т үүрэг болгожээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment