Кармело Энтони цалингаа бууруулахад бэлэн
37 минутын өмнө

Сагсан бөмбөгийн "Нью-Йорк Никс" багийн довтлогч Кармело Энтонид тамирчны замналынхаа төгсгөлд нэгэн багт Дуэйн Уэйд, Крис Пол нартай нэгдэж, хамт тоглох гэсэн Леброн Жэймсын санаа ихэд таалагдсан аж.
"Бид нар энэ лигт дахиад хэдэн жил тоглоно. Бүгд л хааяа мөрөөддөг шүү дээ. Хүн болгонд мөрөөдөл бий. Гэхдээ бид нар цалингаа бууруулахад хүрэх болов уу. Лав л миний хувьд би бэлэн байна. Бид нар тамирчны замналаа орхих тэр мөчид хаашаа ч юм нэг тийм дулаахан газрыг зорихыг хүсэх болов уу" хэмээн Энтони хэлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment