Thursday, March 24, 2016

Камерын зөрчилд хариуцлага тооцохоо болиогүй

Камерын зөрчилд хариуцлага тооцохоо болиогүй

12 минутын өмнө


Иргэдийн дунд хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцохгүй болж байна уу гэх эргэлзээ бий болсон. Харин энэ талаар холбогдох албан тушаалтан нь "Хяналтын камераар илрүүлэх зөрчилд хариуцлага тооцож байгаа гэдгийг юун түрүүнд хэлье. 2013 оны А/80 дугаар тогтоол нь хуучин 1996 оны Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг дагаж гарсан тогтоол байгаа юм. Гэтэл 2015 оны долдугаар сарын 8-ны өдөр УИХ-аар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг баталсан. Шинэ хуулийн дагуу А/188 дугаар тогтоолоор бэлэн бус торгуулийг ямар журмаар зохицуулах, торгууль нь хэд байхзэргийг зохицуулж өгсөн.

Шинэ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль мөрдөгдөж байна. Тэргүүлэгчдийн хурлаар 1996 оны хуулийг дагаж гарсан тогтоолыг л хүчингүй болгосон хэрэг. Замын хөдөлгөөн шинэ журмаар зохицуулагдаж байгаа учраас хуучин тогтоолыг нь хүчингүй болгосон гэсэн үг. Гэтэл хүмүүс хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцохгүй болчихлоо гээд буруу ойлгоод байна. Шинэ хууль батлагдсан.

Хуулийг дагаж гарсан журмыг өнгөрсөн оны есдүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн. Түүнээс хойш торгуулийн хэмжээ өөрчлөгдөж хурд хэтрүүлсэн, гэрлэн дохио зөрчсөн, нэгдүгээр эгнээгээр зорчсон зэрэг зөрчилд 19200 төгрөгийн торгууль ногдуулж, манайхаас торгуулийн хуудсыг гэрийн хаягаар нь илгээж байгаа. Хариуцлага тооцохоо больсон гэсэн үг огт биш" гэсэн тайлбарыг өгчээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment