Thursday, March 24, 2016

Хуурцагны хулгайч олон жилийн дараа баривчлагдав

Хуурцагны хулгайч олон жилийн дараа баривчлагдав

2 минутын өмнө


Өнгөрсөн мягмар гаригт замын цагдаа нар хагархай шилтэй явж байсан Жэймс Мэйерс гэгчийн машиныг зогсоожээ. Замын цагдаа мэдээллийн сангаар дамжуулж жолоочийнх нь мэдээллийг гаргаж иртэл 2002 онд Мэйерсыг баривчлах ордер бичигдсэн байсан гэнэ.

2001 онд Мэйерс "Зайлж үз, Фредди" инээдмийн кинотой хуурцгийг түрээсээр аваад эргүүлж өгөөгүй аж. Үүний төлөө түүнийг баривчлахаар болсон гэдгийг сонсоод мань эр хошигнол гэж боджээ.

Цагдаа нар 37 настай жолооч залууд охиноо сургуульд нь хүргэж өгчихөөд цагдаагийн хэсэг дээр ир хэмээн лүндэн буулгав. Өдгөө нөгөө киноны хуурцаг прокатладаг байсан газар нь хаагдсан хэдий ч Мэйерс ирэх сарын 27-нд шүүх дээр ирэх зарлан дуудах хуудас авчээ. Умард Каролина мужид энэ төрлийн гэмт хэргийг үйлдвэл 200 доллараар торгох шийтгэлтэй байдаг юм. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment