Женнифер Лоуренс шинэ амрагтай болжээ
13 минутын өмнө

"Өлсгөлөн тоглоом" киноны од Женнифер Лоуренс найруулагч Даррен Аронофскигийн шинэ бүтээлд тоглохоор болсон гэдэг нь энэ оны эхээр тодорхой болсон билээ.
Зохиол ёсоор бол энэ кино нэгэн гэр бүлийн хосын тухай өгүүлэх юм. Гэрт нь гэнэт урилгагүй зочид ирсэнээр тэдний амьдралын хэвийн хэв маягийг алдагдуулж орхино.
Гэхдээ энэ нь чухал биш гэнэ. Өдгөө киноны зураг авалтын баг Аронофски, Лоуренс нар дотноссон талаар шуугиж байгаа аж.
25 настай Женнифер, 47 настай Даррен нар танилцсан цагаасаа эхлэн сээтэгнэж эхэлсэн байна. "Тэд нэлээн дотно харилцаатай байгаа. Зураг авалтын багийнхан үүнийг бүгд мэднэ. Тэр хоёр дотнослоо бусдаас нууж чадна гэж бодсон байх. Тийм байдаггүй л байхгүй юу" хэмээн эх сурвалж хэлжээ.

Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment