Орон гэргүй загвар зохион бүтээгч ажилтай болов
22 минутын өмнө


Их Британийн Сара Луиза Брайан гэдэг бүсгүй Skittles гэдэг зажилдаг чихрээр даашинз бүтээсэн аж. Тэрхүү өмсгөлийг урлахад 145 уут чихэр, 90 ширхэг хүнсний цавуу орсон байна. Нийгмийн сүлжээнд байршуулсан уг даашинзны гэрэл зургууд бие даан загвар зохион бүтээх болсон эмэгтэйг од болгожээ. Тухайн үед тэр эмэгтэй байнга оршин суух хаяггүй явсан гэнэ. Цахим сүлжээ хэрэглэгчид тэрхүү даашинзыг ихэд үнэлсэн тул Брайан бүсгүй люкс ангиллын хувцас үйлдвэрлэдэг Ripleys компаниас ажилд орох санал хүлээн авчээ. Өдгөө тэрбээр даашинз болон гар цүнхний цуглуулга бүтээж суугаа гэнэ.
Чихрээр даашинз хийхэд нэг сарын туршид 180 цаг хөдөлмөрлөсөн аж. 27 настай загвар зохион бүтээгч бүсгүй өөрийн болон 13, хоёр настай хоёр хүүхдийнхээ амьдралыг хэрхэн өөд нь татах вэ гэж бодохдоо ийм даашинз урлахаар шийдсэн байна. "Би хэзээд дайчин нэгэн байсан. Асрамжийн газар өссөн бөгөөд 14 насандаа ээж болсон. Миний хүүхдүүд надаас илүү сайхан амьдрал үзээсэй гэж хүсэж байна. Одоо надад өөрийн гэсэн байшин, спорт загварын машин байгаа. Удахгүй анхны сая фунт стерлингээ олно гэдэгт итгэлтэй байна" хэмээсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment