Monday, March 28, 2016

Б.Тулга: Н.Энхбаяр дарга энэ долоо хоногт ирнэ

Б.Тулга: Н.Энхбаяр дарга энэ долоо хоногт ирнэ

13 минутын өмнө


МАХН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга өчигдөр мэдээлэл хийхдээ намын дарга Н.Энхбаярыг нь АТГ-аас Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангид хамааруулан шалгаж байгаа гэв. Түүний үзэж буйгаар, энэ нь улс төрийн сонгууль ойртсон учраас даргад нь ямар ч хамаагүй асуудал тохож, нам, улс төрийн ажлаас нь хөндийрүүлэх гэсэн оролдлого гэнэ. Учир нь, Н.Энхбаярыг шалгаж буй хоёр зүйл заалт нь АТГ-ын эрхлэх асуудалд хамааралгүй, огт харьяалалгүй болохыг тэрбээр хэлсэн юм.

Харин түүнээс намын дарга Н.Энхбаярыгаа Сөүл рүү үдэж өгөхдөө Их хурлын дэд дарга Л.Цогийн туслах Г.Улаанбаатарыг зодож танхайрсан гэх мэдээллийн талаар лавлахад "Намын дарга Солонгос Улсыг зорин эмчлүүлэхээр явсан нь үнэн. Энэ долоо хоногт эх орондоо ирнэ. Харин Г.Улаанбаатар бид хоёрын хувьд сүүлийн үед огт тааралдаагүй. Тааралдаагүй хүмүүс хоорондоо зодолдсон гэдэг нь ташаа мэдээлэл" гэв.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment