Бүхэл бүтэн хот худалдана
2 минутын өмнө

Америкийн Невада мужид найман сая доллараар казино, зоогийн газар, дэлгүүр, жижиг зочид буудал бүхий бүхэл бүтэн хотыг худалдах зар тавьсан байна. Кэл-Нев-Ари гэдэг энэ суурингийн эзэн эмэгтэй 2010 онд түүнийгээ 17 сая доллараар худалдахыг оролдсон ч худалдан авагч олдоогүй тул үнийг нь хоёр дахин буулгасан аж. Энэ хот Лас-Вегасаас өмнөд хэсэгт 70 бээрийн зайд оршдог бөгөөд 200 гаруй га газар нутагтай юм.
Гэхдээ тус хотод буй зарим нэг хувийн байшингууд, хурлын танхим, онцгой байдлын газар зэрэг төсвийн мөнгөөр баригдсан барилгууд энэ үнэд орохгүй.
Нэнси Кидвелл болон түүний нөхөр нар энэ сууринг 1965 онд тэр үед хувхай хоосон байсан газар дээр байгуулжээ. Уг суурин 95 дугаарын хурдны замын дэргэд байрладаг гэнэ. Өнөөдөр тус сууринд 350 орчим хүн амьдран суудаг байна. Эзэн эмэгтэй нь хотыг ганцаараа удирдах нь хүнд болсон учраас өөр найдвартай хүний гарт шилжүүлэх цаг нь ирсэн гэж үзжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment