Friday, March 25, 2016

Клуни найз Питтээ сүйд хийнэ

Клуни найз Питтээ сүйд хийнэ

32 минутын өмнө


Жорж Клуни марзан нэгэн билээ. Түүний чадах дуртай хүний нэг бол найз Брэд Питт нь юм. Хүн амьтан шоглох дуртай найз нь хөөрхий муу Брэдыг өмнө нь мөн ч их зовоосон. Гэхдээ тайван байж болохгүй. Учир нь, саяхан Клуни Питтэд зориулж бас нэг гэнэтийн бэлэг бэлдэж байгаа гэдгээ ам алджээ. "Би түүнийг зүйл дуусгах тийм зүйлийг бэлдэж байгаа. Яарах хэрэггүй. Хэдэн жил хүлээх хэрэгтэй. Би үрийг нь сая тарьчихлаа. Удахгүй тэд соёолно байх" хэмээн Клуни хэлсэн аж.

Жорж Клунигийн чадалт дэндүү зэрлэг, хорлонтой байдаг ч ямар нэгэн айхтар хор уршиг тарьдаггүй билээ. Тэгээд ч Брэд Клунид мөн ч их олон удаа чадуулсан учраас бараг дөжирчихсөн болов уу. Нэгэн удаа Клуни Питтын нэрийн өмнөөс "Оскар"-ын шагналт жүжигчин эмэгтэй Мэрил Стрипт жүжиглэх урлагийн тухай өгүүлсэн номыг илгээсэн байна. Ингэхдээ дагалдуулж бичсэн захидалд "Хүндэт Мэрил. Энэ ном надад "Троя" кинонд тоглоход минь их тус болсон. Чамд ч гэсэн хэрэг болно байх гэж найдна" хэмээн бичжээ.

Мөн Питтэд өөрт нь өөр олон алдартнуудаас хаяглаж бичсэн захидлуудыг илгээсэн аж. Бас нэг удаа Жорж Брэдийн машин дээр "Новшийн цагдаа нар" гэсэн бичвэр бүхий туузыг нааж орхижээ. Тэр наалтыг хараад цагдаа нар найзыг нь зогсоосны дээр баривчилна гэж найдсан хэрэг.

Брэд Питт найзынхаа чадалтад уурладаггүй бөгөөд өөрөө ч гэсэн хааяа Клуниг шоглочихдог нэгэн билээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment