Thursday, March 24, 2016

Тоглоомон машинд дайруулаад гомдол гаргав

Тоглоомон машинд дайруулаад гомдол гаргав

44 минутын өмнө


Нэгэн хижээл насны хятад эмэгтэй хоёр настай охины жолоодож явсан тоглоомон машинтай мөргөлдсөнийхөө дараа өөрт учирсан сэтгэл санаа, биеийн эрүүл мэндийн хохиролд нөхөн төлбөр өгөхийг эцэг, эхээс нь шаардсан байна. Хятадын цахим сүлжээ хэрэглэгчид энэ асуудлаар ихээхэн маргаан өрнүүлж байгаа аж.

Тэр эмэгтэй ямар ч туршлагагүй хоёр настай жолоочийн буруугаас болж хохирол амссан гэж өөрийгөө үзсэн тул охины эцэг, эхээс нөхөн төлбөр өгөхийг шаарджээ. Харин охины ээж үүнийг эсэргүүцсэн бөгөөд тоглоомон машины доогуур орохын тулд гудамжаар тэр эмгэн яст мэлхийний хурдаар явж байсан байх гэж мэдэгдэв. Хохирогч тал үүнтэй санал нийлээгүй бөгөөд охин түүнийг албаар мөргөсөн гэж зүтгэсэн аж.

Энэ ер бусын тулгаралт юугаар өндөрлөснийг хэн ч мэдэхгүй үлджээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment