Tuesday, March 29, 2016

Их, дээд сургуулиуд төлбөрөө хууль бусаар нэмснийг тогтоожээ

Их, дээд сургуулиуд төлбөрөө хууль бусаар нэмснийг тогтоожээ

58 минутын өмнө


Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас их, дээд сургуулиуд төлбөрөө хууль бусаар нэмсэн болохыг тогтоосон байна. Түүнчлэн шинээр элсэн орж байгаа оюутнуудад эмнэлгийн халаад, футболк авахыг тулгасан зэрэг зөрчил илэрч, арга хэмжээ авчээ.

Иймээс төгсөх шалгалт ойртсон энэ өдрүүдэд ШӨХТГ-аас улсын их, дээд сургуулийн захиргаанд сургалтын төлбөрийн үндэслэлгүй нэмэгдлийг давтахгүй байх, мөн нэмэлт зүйлс тулган, нэхэхгүй байх зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Улмаар их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл эхлэхээс өмнө сургуулийнхаа удирдах зөвлөлийг хуралдуулж 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоож, сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг их, дээд сургуульд элсэн орох босго онооны хамт олон нийтэд мэдээлж, элсэгчид их, дээд сургуульд бүртгүүлэх, мэргэжил сонгоход нь үнэн зөв мэдээлэл хүргэхийг зөвлөжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment