
Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу иргэд тухайн жилд орон сууц үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, сургалтын төлбөр төлсөн бол татварын буцаан олголт авдаг. Тэгвэл энэ жилийн татварын буцаан олголтыг ирэх сараас олгохоор болжээ. Тодруулбал, эхний ээлжинд нэгдүгээр сарын 22-ноос өмнө бичиг баримтаа бүрдүүлж өгсөн иргэдийн мөнгийг энэ сарын сүүлчээр олгох юм байна. Энэ хэсэгт 11700 иргэн багтсан бөгөөд нийт 9.2 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөх аж.
Харин хоёрдугаар ээлжийн буцаан олголтыг ирэх дөрөвдүгээр сарын дотор олгохоор баталжээ. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 75 мянга 395 иргэнд 45.8 тэрбум төгрөгийн буцаан олголт хийхээр баталгаажуулаад байгаа юм. Эдгээрийн 60 хувь нь орон сууц, 40 хувь нь сургалтын төлбөрийн төлөлт аж.
0 comments:
Post a Comment