Friday, March 25, 2016

Үрийн шингэн өгсөн хүнтэйгээ дотносчээ

Үрийн шингэн өгсөн хүнтэйгээ дотносчээ

21 минутын өмнө


Австралийн Виктория мужийн оршин суугч эмэгтэй өөрт нь үрийн шингэн хандивласан хүнтэйгээ гэр бүл болоод, энэ тухайгаа өгүүлсэн ном бичжээ. 46 настай Амина Харт номоо гартаа бариад авахуулсан зургаа Инстаграм дээр байршуулсан аж. How I Met Your Father буюу "Би чиний аавтай хэрхэн учирсан вэ?" гэдэг нэртэй уг ном ирэх сараас цахим дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэх юм.

2012 онд Харт бүсгүй үр шилжүүлэн суулгах замаар өөрийн Лэйла охиныг Скотт Андерсен гэдэг хүнээс төрүүлжээ. Скотт нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд хэзээ ч тэр охины амьдралд оролцохгүй байхаар шийдсэн гэнэ. Гэтэл Амина охиноо төрүүлээд түүнийг эцэггүй үлдээж болохгүй гэдгийг ойлгожээ. Сүйхээтэй бүсгүй нийгмийн сүлжээгээр дамжуулж үрийн шингэнээ бэлэглэсэн эрэгтэйн талаарх мэдээллийг олж аваад дараа жил нь түүнтэй холбогдсон аж. Төдөлгүй уулзалдсанаар тэд нэг нэгэндээ дасаж, улмаар 2014 оны 11 дүгээр сард сүй тавьсан байна.

Харт энэ талаар "Бид хоёр Лэйлад сүү авахаар гараад сүйн бөгжтэй буцаад ороод ирсэн шүү" хэмээн ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment