С.Одонтуяа, М.Батчимэг нар сайдад зүтгэхгүй
31 минутын өмнө

Ирэх хаврын чуулганаар Эрүүл мэнд, спортын сайдын томилгоог хийхээр болсон. Уг суудалд МАХН-аас Л.Жамбалжавыг санал болгосон ч Ерөнхий сайдын зүгээс татгалзсан хариу авсан билээ. Тэгвэл эзэнгүйдээд байгаа Эрүүл мэнд, спортын сайдын суудалд АН-аас УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Одонтуяа нарыг нэр дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл гарах болжээ.
Харин энэхүү мэдээллийг эмэгтэй гишүүд үгүйсгэсэн байна. УИХ-ын гишүүн М.Батчимэг "Ташаа мэдээлэл" гэсэн болУИХ-ын гишүүн С.Одонтуяа "Олон жил төлөвлөж санаачилсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулиа дөрөвдүгээр сард батлуулах том ажилтай байхад юун сайд вэ? Сайхан цуурах юм аа" хэмээх хариуг өгчээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment