Friday, March 25, 2016

Америкийн ”Ногоон карт”-ны Монгол хувилбарыг хэрэгжүүлнэ

Америкийн "Ногоон карт"-ны Монгол хувилбарыг хэрэгжүүлнэ

21 минутын өмнө


Иргэний харьяатын тухай хуулийг анх 1995 онд баталж, дөрвөөс таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэвч өнөөдрийг хүртэл Монгол Улс иргэнээ алддаг хуультай явж ирсэн. Өөрөөр хэлбэл, өнөөдөр аав, ээж хоёр нь Монгол Улсын иргэн байхад гадаадад төрсөн хүүхдийг нь тус улсын хүн хэмээн үздэг. Ийм шалтгаанаар Монгол Улсын иргэн болгодоггүй. Ирэхэд нь виз авахыг шаарддаг. Гэхдээ энэ нь зөвхөн АНУ-д төрсөн хүүхдэд үйлчилдэг. Мөн өнгөрсөн хугацаанд АНУ, БНСУ, Япон, ИБУИНВУ, Канад, Ирланд, Франц зэрэг улсад хоёрдмол харьяалал үүсгэсэн 2181 хүүхэд Иргэний харьяаллаас, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас оршин суух зөвшөөрөл авсан байна.

Тэгвэл Иргэний харьяатын тухай хуулийг анх баталсан цагаас буюу 1995 оноос хойш 58591 иргэн Монгол Улсын иргэний харьяатаас гарчээ. Мөн гадаадын 220 хүн манай улсын иргэн болсон. Түүнээс гадна 16 мянган хүн давхар харьяалал үүсгэсэн гэх статистик мэдээлэл байна. Тиймээс иргэнээ алддаг бус, авч үлдэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг шинээр бий болгох зорилгоор Ерөнхийлөгч санаачлан Иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

Энэхүү шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар иргэний харьяаллын асуудлыг зохицуулсан эрх зүйн шинэ орчин бүрдэж, Монгол Улсад нэн шаардлагатай мэргэжил эзэмшсэн гадаадын иргэний мэдлэг, ур чадвар, авьяасыг улсынхаа хөгжил, бүтээн байгуулалтад ашиглах боломж нээгдэнэ хэмээн үзэж байна. Учир нь төсөлд АНУ-ын ногоон карттай төстэй хөх үнэмлэхийг Монгол Улсад бий болгохоор тусгажээ. Товчхондоо, уг үнэмлэх нь манай улсын хуулийн шаардлага хангасан гадаадын иргэнд Монгол Улсад ажиллах, амьдрах, чөлөөтэй зорчих, суралцах боломж олгох юм байна. Хөх үнэмлэхний хугацаа эхний удаад таван жил байх бөгөөд 10 жилээр сунгах боломжтой байх аж.

Гэхдээ уг үнэмлэхийг Монгол Улсын төрийн хэл, бичгийн мэдлэгтэй, монгол гарал үүсэлтэй, хөгжил дэвшилд хэрэгтэй мэргэжилтэй болон спортод өндөр амжилт гаргах гадаадын иргэнд олгоно. Мөн Засгийн газраас тогтоосон тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчид ийм эрх эдэлнэ. Хэрэв Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчвөл уг үнэмлэхийг сунгахгүй гэдгийг төсөл санаачлагч онцолжээ. Товчхондоо, хөх үнэмлэх эзэмшсэн гадаадын иргэн хүссэн цагтаа хилээр орж гарахын сацуу сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй. Гэхдээ ийм үнэмлэх авсан гадаад хүн Монгол Улсын иргэн болчихлоо гэсэн үг биш. Тодорхой хугацааны дараа манай улсын иргэн болох хүсэлт гаргаж болох асуудлыг төсөлд мөн тусгасан аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment