Wednesday, May 11, 2016

Хоёр өрөө байрны үнэ 17 хувиар буурчээ

Хоёр өрөө байрны үнэ 17 хувиар буурчээ

12 минутын өмнө


Монголбанкны захиалгаар "Тэнхлэг зууч" компани дөрөвдүгээр сарын орон сууцны үнийн индексийг гаргажээ. Судалгаагаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 3.5 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулбал -1.9 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -11.2 хувиар буурчээ. Тодруулбал шинэ орон сууцны үнийн индекс 15.2 хувьтай гарснаар өмнөх сараас -0.9 хувиар буурсан байна.

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ  2 сая 25 мянган  төгрөг болж өмнөх сараас 0.8 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.8 хувиар буурсан аж. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ын үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрханд хамгийн бага үнэтэй байна. Үүнийг оны эхэн үетэй харьцуулбал -3.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -9.5 хувиар буурчээ. Тэгвэл хуучин 2 өрөө байрны дундаж үнэ  80 сая төгрөг болж өмнөх сараас 0.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 17.0 хувиар буураад байна хэмээн "Тэнхлэг зууч" компаниас мэдэгдлээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -3.8 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад -2.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс -13.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Орон сууцны үнийн индексийг "Хедоник" регрессийн аргаар тооцоолсон бөгөөд зах зээл дэх  шинэ, хуучин нийт 5019 орон сууцны мэдээллийг хамруулжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment