ИЗНН-ын гомдолд хэрэг үүсгэхээр болжээ
16 минутын өмнө

СЕХ энэ жилийн УИХ-ын сонгуульд ИЗНН-ыг намын баримт бичгээ дутуу ирүүлсэн, С.Оюун даргын гарын үсгийг хуурамчаар зурж хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэх шалтгаанаар оролцох боломжгүй гэсэн билээ.
Тэгвэл тус намын дарга Ц.Ганхуяг болон гишүүд нь үүнийг эсэргүүцэж, СЕХ-ноос алдаагаа засах хуулийн хугацаа олгоогүй, татгалзах үндэслэл нь хуульд нийцээгүй хэмээн үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс уг нэхэмжлэлд хэрэг үүсгэхээр шийдвэрлэж, ИЗНН-ыг хассан шийдвэрт нь СЕХ-г хариуцагчаар татжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment