Sunday, May 15, 2016

2000 хүүхдийг баярлуулна

2000 хүүхдийг баярлуулна

33 минутын өмнө


Нийслэлийн зүгээс ирэх зургаадугаар сарын 01-нд уламжлал ёсоор Хүүхдийн баярыг Чингисийн талбайд тэмдэглэн өнгөрүүлэх юм. Энэ жил Нийслэлийн боловсролын газрын 50 жилийн ой тохиож байгаа юм. Уг ойн хүрээнд хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд сургуулийн өмнөх болон ЕБС-ийн 300 мянга гаруй хүүхэд, 20 мянган багшийг энэхүү баярын арга хэмжээнд оролцуулах юм байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 32 асрамж халамжийн төвүүдэд хүмүүжиж буй хүүхдүүд, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэлийн үйлчилгээний ажилтнууд, УБ хотын цагдаагийн болон Замын цагдаагийн ажилтан албан хаагчдын нийт 2000 хүүхдэд зориулсан  урлагийн тоглолт, Засаг даргын бэлэг гардуулах арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгуулах аж.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй 8-13, 14-18 насны нийт 128  хүүхдүүдийг хамруулсан  мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон үйлдвэртэй танилцуулах, "Сансрын орноор", "Үлэг гүрвэлийн орноор аялуулах нэг өдрийн аяллыг зохион байгуулах гэж байна.

Хүчирхийлэлд өртсөний улмаас үйлчилгээ авсан 150 хүүхдийг үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглуулах, "Шидэт автобус" аяллыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Нийслэлээс хүүхдийн баярын арга хэмжээнд нийт 270 сая төгрөг төсөвлөөд байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment