Үйлдвэрүүдийн 60 хувь нь транс тос ашигладаг
1 минутын өмнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас транс тос нь зүрх судасны өвчин үүсгэж үргүйдэлд хүргэн улмаар эхийн сүүгээр дамжиж хүүхдийн өсөлтийг удаашруулах шалтгаан болдгийг тогтоосон. Тиймээс Европын орнууд 2020 он гэхэд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний түүхий эдийн үндсэн агууламжид ордог энэхүү тосыг бүрмөсөн хэрэглэхээ болих гэнэ.
Харин манай улсад транс тосны агууламжтай хүнсний бүтээгдэхүүнийг хориглоогүй учир дотоодын нарийн боовны дийлэнх үйлдвэрүүд хэрэглэж байгаа аж. Тодруулбал, нийслэлд нийт 193 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас транс тосыг хэрэглэж байгаа 117 үйлдвэр байдаг МХЕГ-ын холбогдох албаныхан мэдэгдэв.
Хэрэв транс тосыг хэрэглэхийг хориглочихвол оронд нь ямар тос хэрэглэх вэ гэдгийг холбогдох албаныхан хэлэлцэж байгаа аж. Тэгвэл транс тостой бүтээгдэхүүнийг яаж таних талаар мэргэжилтнүүд тухайн бүтээгдэхүүнийхээ шошгын мэдээллийг уншиж агууламжид нь транс тос орсон үгүйг нягтлах хэрэгтэй гэдгийг зөвлөж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment