Thursday, May 12, 2016

“Монгол даатгал”-ыг 25 сая доллараар зарна

"Монгол даатгал"-ыг 25 сая доллараар зарна

15 минутын өмнө

"Чингис хаан" банк, "Монгол даатгал" компанийг эзэмшдэг Оросын хөнгөнцагааны тэрбумтан Сергей Громов Монголд үйл ажиллагаа явуулсаар нэлээдгүй хуга­цааг өнгөрөөжээ.
   
Гэвч өнгөрсөн оны сүүлчээр Монголын анхны даатгалын компани болох "Монгол даатгал" компанийг зарах гэж буй тухай мэдээлэл гарч эхэлсэн. Тус компани "Эрдэнэт" үйлдвэрийн үнэтэй тоног төхөөрөмжийг даатгаж авахдаа, гадаадын томоохон даатгагч компани­тай "давхар" даатгалын гэрээ хийх ёстой байжээ. Харин тэд гэрээнд заагдсан давхар даатгалын үүргээ биелүүлээгүй учраас томоохон алдагдалд оржээ. Иймээс С.Громов "Монгол даатгал" компанийг зарсан нь дээр гэсэн тооцоог хийсэн байна. Яагаад гэвэл ГОК-ийн тоног төхөө­рөмжид эвдрэл гарч, уг нөхөн төлбөрийг "Монгол даатгал" компани гаргаж өгөх ёстой байсан ч төлбөрөө төлөлгүй асуудал өндөр авчээ.
   
Хэдийгээр тус компани тухайн үйлдвэрийн тоног төхөө­рөмжийг давхар даатгалд хамруулаагүйгээс болж эрсдэлд орсон гэх боловч уг компанийн санхүүгийн эх үүсвэрт асуудал гарсан байж мэдэхээр байгаа аж. "Монгол даатгал"-ын хувьд жилдээ 90-100 мянган жолоочийг жолоочийн хариуцлагын даатгалд хамруулж 3-4 тэрбум төгрөг хуримтлуулдаг гэсэн тооцоо байдаг. Тус компани нь 24 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй даатгалын компаниуд дотроо хамгийн том гэдгээрээ олонд танил болсон ч С.Громов дээрх компаниа 25 сая ам.доллар буюу 50 тэр­бумаар зарахаар төлөвлөсөн гэнэ.
   
Ийнхүү орос эзний гарт орсон Монголын даатгалын ууган компани зарагдах дээрээ тулж, харин түүнийг худал­дан авах монгол хүн үгүй аваас мөн л харийн нэгэн нөхрийн гарт орох нь тодорхой байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment