С.Энхтөр НИТХ-д хүч үзэхээр шийджээ
12 минутын өмнө

Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албыг 2014 оныг хүртэл ахалж ажилласан хурандаа С.Энхтөр Нийслэлийн ИТХ-д хүч үзэхээр шийджээ. Тэрбээр энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудсаар мэдэгдсэн байна.
Ажлаа өгснөөсөө хойш өөрийн цахим хуудсаа нэлээн идэвхтэй хөтөлж, нийслэлийн замын хөдөлгөөнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам зэргийн талаар санаа оноогоо илэрхийлж, өөрийн туршлага, мэдлэгээ олон нийттэй хуваалцдаг түүний хувьд улс төр ярьж мэдэхгүй ч замын талын ажлаа сайн мэднэ хэмээн гаргасан шийдвэртээ итгэлтэй байгаа бололтой.
Дэд ахлагчаас цагдаагийн хурандаа болтол 20 шахам жил хотын зам дээр гарч буй сайн, муу бүх л асуудалтай тулгарч, үзэж туулсан туршлагатай түүнийг хотод юу хийхээ мэдэж байгаа хэмээн дэмжих хүмүүс байгаа бол "Сайхан юм ярьж гарчихаад дараа нь хэлсэн ярьснаа бусад шигээ мартчихна даа" гэж хардах нэг нь ч байна.
Гэхдээ С.Энхтөр НИТХ-ын сонгуульд хүч үзэх эсэх нь яг тодорхой болоогүй бөгөөд түүний тоглоом шоглоом хийсэн үгүйг бид удахгүй мэдэх биз ээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment