Monday, May 16, 2016

Нэг лонх цэвэр агаарыг 286 доллараар худалдана

Нэг лонх цэвэр агаарыг 286 доллараар худалдана

17 минутын өмнө


Британийн 25 настай бизнесмэн Якоб Онжирс лонхонд хийсэн цэвэр агаарыг тус бүрийг нь 286 доллараар худалдахаар шийджээ. Лондон хотын оршин суугч энэ ажил хэрэгч залуу сүүлийн долоон жилийн туршид шүхрийн спортоор хичээллэж байгаа аж. Мань хүн 3000 метрийн өндрөөс үсрэх тоолондоо цэвэр лонхыг агаараар дүүргэдэг гэдгээ өгүүлэв. Тэнгэрийн цэвэр агаарыг худалдах санаа түүний толгойд 700 дахь үсрэлтээ хийсний дараагаар орж ирсэн гэж тэрбээр ярьжээ.

"Нэг залуугийн сонирхолтой түүх надад урам зориг өгсөн. Тэр хүн хөдөө нутгаар аялахдаа шилэнд агаар савлаад худалддаг байсан юм билээ. Энэ түүхийг сонсоод би "Би түүнээс илүүг чадах юм байна" гэж бодсон. Би энэ цэвэр агаарыг шүхрээр буулт хийж байх үедээ амь насаараа дэнчин тавьж байж олж ирж байгаа. Тэгээд ч та нар цэвэр агаарын хамт бяцхан хэмжээний дүрс бичлэг дагалдуулж авна шүү дээ" хэмээн Онжирс хэлсэн байна.

Тийм учраас мань хүн нэг лонх цэвэр агаарыг бараг 300 доллараар худалдаж байгаагаа нэг их үнэтэй зүйл биш хэмээн тайлбарлажээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment