"Арсенал" шууд дамжуулалтаас хамгийн их мөнгө олов
17 минутын өмнө

"Арсенал" баг Английн Премьер лигийн тоглолтуудынхаа шууд дамжуулалтаас хамгийн их буюу 101 сая фунт стерлингийн орлогыг олжээ. 96,8 сая фунт олсон "Манчестер Сити" хоёрт бичигдсэн бол "МЮ" 96,3 сая фунт стерлинг олж гуравт, "Тоттенхэм" 95 саяыг хуримтлуулж дөрөвт бичигдсэн аж.
Харин лигийн аварга болсон "Лестер" баг 93,3 сая фунт стерлинг олжээ.
Энэ мөнгийг хэдэн үе шаттайгаар олгодог юм. Нэгдүгээрт, баг болгон баталгаатай 55 сая фунт стерлинг авна. Дараа нь хүснэгтийн байрлалаас шалтгаалж баг бүр нэмэлт 1,24 сая фунтыг авдаг аж. Дээр нь багууд Match of the Day-ээр гарсныхаа төлөө 750 мянган фунт стерлинг хүртдэг байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment