Tuesday, May 17, 2016

Хайртууд 44 жилийн дараа гэрлэв

Хайртууд 44 жилийн дараа гэрлэв

12 минутын өмнө


Их Британийн Лидс хотын 84 настай Колин Данн, 82-той Салли Смит нар анх болзсоноосоо хойш 44 жилийн дараа гэр бүлээ батлуулахаар шийджээ.

Тэд 1972 онд танилцсан байна. Тухайн үед Колин ачааны машины жолоочоор, Салли олон нийтийн клубт зөөгчөөр ажилладаг байжээ. Саллигийн ажилладаг клубт анх болзсоноосоо хойш дахин хагацаагүй байна.

"Бид гэр бүлээ батлуулах талаар бодох завгүй байдаг байлаа. Ажилдаа дарагдана, хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэх гээд бидэнд үнэхээр боломж гараагүй. Хүүхдүүд өсөж том болсны дараа энэ талаар бодохоо ч больсон" хэмээн Колин өгүүлжээ.

Саяхан Колины дүүг нас барсны дараа хуримлахаар шийдсэн гэнэ. Гэгээн Мариягийн сүмд батлуулсныхаа дараа "залуу хосууд" 44 жилийн тэртээ анх танилцсан олон нийтийн клубтээ хуримын цэнгүүнээ хийжээ.


Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment