Роналду зургаан улирал дараалан 50 удаа гоолджээ
13 минутын өмнө

Испанийн хөлбөмбөгийн "Реал" багийн довтлогч Криштиану Роналду Примерагийн 38-р тойрогт "Депортиво" багийн хаалганд дубль хийсэн байна.
Ингэснээр португал тоглогч энэ улиралд багийнхаа төлөө 51 удаа гоолдоод байгаа юм. Примерад 35 гоол оруулсан бол Аваргуудын лигт 16 бөмбөг хийжээ.
Ийнхүү Роналду зургаан улирал дараалан багийнхаа төлөө 50 болон түүнээс дээш гоол оруулсан анхны тоглогч болсон аж. Португалийн шигшээ багийн ахлагч залуу 2010 оны улиралд 53, 2011 онд 60, 2012 онд 55, 2013 онд 51, 2014 онд 61 гоол оруулжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment