Monday, May 16, 2016

Женнифер Лоуренсын ээлжит онигоо

Женнифер Лоуренсын ээлжит онигоо

33 минутын өмнө


Жүжигчин Женнифер Лоуренс байнга л эвгүй байдалд орж байдаг нэгэн. "Өлсгөлөн тоглоом" киноны од бүсгүй үргэлж л онигоонд ордог билээ. Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа "Оскар"-ын шагналт бүсгүй бас нэг таагүй тохиолдлынхоо талаар ярьжээ. Энэ удаа жүжигчин бүсгүй Холливудын амьд домог Харрисон Фордын өмнө шившгээ дэлгэсэн байна.

"Хэн нэгэнтэй таарахаараа би тэд намайг таньдаг байх гэж боддог. Хамгийн сүүлд би Харрисон Форд, Жэй Жэй Абрамс нарыг хараад асуудал байхгүй, бид чинь мэргэжил нэгтнүүд шүү дээ гэж бодсон. Би тэдэн дээр дөхөж очоод галзуу амьтан шиг бүжиглэж эхэлсэн. Ширээнд сууж байсан хүмүүс намайг гайхаж харсан шүү. Тэд намайг огт танихгүйн дээр мэл гайхсан тул би тун ч тэнэг байдалд орсноо ойлгоод бушуухан шиг холдож явсан шүү" гэж нүүрэмгий бүсгүй ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment