7 хоногт 82 хүн нохойд уруулжээ
34 минутын өмнө

Сүүлийн жилүүдэд уяагүй тэжээвэр нохой болон гудамжны золбин нохойд хазуулсан иргэдийн тоо ихсэх болжээ. Өнгөрөгч гуравдугаар сард гарсан бяцхан хүү нохойд уруулж амиа алдсан аймшигт хэргээс хойш олон иргэд нохойд ноцуулж хазуулжээ.
Өчигдөр Хан-Уул дүүргийн 14-р хороонд 60 настай Ц гэх эмэгтэй нохойд уруулсан байна. Одоогоор Ц нь ГССҮТөвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байгаа аж.
2016 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс энэ сарын 01-ний хооронд буюу долоо хоногт 82 хүн нохойд хазуулан ГССҮТ-д ирсэнээс 42 нь хүүхэд хүүхэд байжээ. Эдгээр хүүхдүүдээс арав нь нүүр, толгойн хэсэгтээ уруулж шарх авчээ. Тиймээс нохойгоо салхилуулахдаа хошуувч зүүх, гэр хорооллын айлууд сул тавихгүй байхыг анхааруулж байна. Нохой нь хүн рүү ноцож гэмтээсэн тохиолдолд эзэн нь хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг иргэд ухаарах шаардлагатай байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment