Sunday, May 29, 2016

7 настай хүү дээрэмчдэд эсэргүүцэл үзүүлэв

7 настай хүү дээрэмчдэд эсэргүүцэл үзүүлэв

4 минутын өмнө


Долоон настай нэгэн хүү зэвсэглэсэн дээрэмчинг чихмэл тоглоомоор хэд хэдэн удаа цохижээ. Америкийн Мэрилэнд мужид бүлэг дээрэмчид компьютерийн тоглоом зардаг дэлгүүр рүү зэвсэглэн халдсан аж. Тэнд байсан худалдагч нар, худалдан авагчид тэдэнд эсэргүүцэл үзүүлээгүй байна.

Ганцхан долоон настай нэг хүү эр зоригоо алдаагүй гэнэ. Тэрбээр чихмэл тоглоомоо шүүрч аваад нэгэн дээрэмчний гэдэс рүү хэд хэдэн удаа цохижээ. Ийм гэнэтийн дайралтад өртөнө гэж бодоогүй дээрэмчин арга буюу хамгаалалт хийхэд хүрсэн аж. Азаар хүү ямар нэгэн хохирол амссангүй. Гэхдээ зэвсэглэсэн дээрэмчид тус дэлгүүрийг тонож өгөөд оджээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment