Sunday, May 29, 2016

”Босоо” Ганбаа Эх орончдын нэгдсэн эвслийг сонгов

"Босоо" Ганбаа Эх орончдын нэгдсэн эвслийг сонгов

12 минутын өмнө


Сүр дуулиантайгаар гарч ирсэн ХҮН намын даргаар сонгогдож, сонгуульд хүч оролцож, цаашаа Ерөнхийлөгчийн сонгуульд ч үзээд алдана гэсэн итгэл дүүрэн байсан С.Ганбаатар "томоожоогүй" намын дотоод будлианаас болж намаа орхиход хүрсэн билээ. Улмаар АН, МАН-аас урилга хүлээж авсан хэмээх шуугианы дараа "Үхэж байсан ч энэ хоёр намын хаяаг түшихгүй" гэж мэдэгдсэн билээ.

Түүнийг Г.Уянгын "Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам"-аас нэр дэвших байх гэсэн таамаглал байсан ч "Эх орончдын нэгдсэн эвлэл"-ийг сонгон Дархан-Уул аймгийн 43-р тойрогт АН-ын М.Сономпил, МАН-ын Б.Баттөмөр, МАХН-ын Ж.Сүхбаатар нартай халз үзэхээр болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment