Monday, May 16, 2016

Бүх цаг үеийн шилдэг 80 кино тодров

Бүх цаг үеийн шилдэг 80 кино тодров

40 минутын өмнө


Энэ жил Америкийн кино найруулагчдын холбоо 80 жилийн ойгоо тэмдэглэж байгаа билээ. Энэ ойдоо зориулж тэд тус холбоо байгуулагдсан 1936 оноос хойш бүтээгдсэн шилдэг 80 киноны жагсаалтыг гаргажээ. Хамгийн сонирхолтой нь, 2000 оноос хойш бүтээгдсэн маш цөөхөн кино уг жагсаалтад багтсан гэнэ. Шилдэг 80-ын жагсаалтад XXI зуунд бүтээгдсэн ердөө дөрвөн кино багтсан аж.

Шилдэг таван киноны тэргүүн байрт Фрэнсис Форд Копполагийн "Загалмайлсан эцэг", удаах байранд Орсон Уэллсын "Иргэн Кэйн", гуравт Дэвид Лины "Аравийн Лоуренс", дөрөвт Стэнли Кубрикийн "Оддын одиссэй: 2001 он", тавд Майкл Кертисын "Касабланка" жагссан байна.

Жагсаалтад эмэгтэй найруулагчийн бүтээсэн ганцхан бүтээл багтсан нь гол дүрд нь Жереми Реннер тоглосон "Шуурга эзэгнэгч" юм. Энэ кино Ирак дахь Америкийн сапёруудын үйл ажиллагааг харуулсан бөгөөд 2009 онд найруулагч Кэтрин Бигелоуд "Шилдэг найруулагч" номинацид "Оскар"-ын шагнал авчирсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment