Monday, May 16, 2016

Дуучин А.Хишигдалай дураараа хүмүүст бухимдав

Дуучин А.Хишигдалай дураараа хүмүүст бухимдав

9 минутын өмнө


"Universe Best Songs" наадмаас олон танигдаж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн цөөхөн залуу дуучдын нэг бол А.Хишигдалай билээ. Тэрбээр тун өвөрмөц, чадварлаг хоолойгоороо шүүгчид болон олон танигдаж, залуусын сонсох дуртай цөөнгүй уран бүтээлийг туурвиад амжсан. Урлагийнхныг тойрч гардаггүй хэл ам залуу дуучныг зүгээр орхиогүй юм. Тэрбээр хэд хэдэн удаа олны хандлагад эгдүүцэн үзэл бодлоо илэрхийлээд шүүмжлэлийн бай болоод авсан билээ. Магадгүй энэ нь түүний хэтэрхий ил шулуун ярианаас болсон ч байж мэдэх юм.

Ямартай ч, сүүлийн үед харьцангуй нам гүм байж, уран бүтээлээ туурвиж буй бүсгүйг хүмүүс нийгмийн сүлжээгээр, далдуур залхааж байдаг бололтой. Саяхан тэрбээр өөрийн цахим хуудаснаа өөрийг нь "зовоож" буй хүмүүст бухимдлаа илэрхийлсэн пост оруулжээ. Харин түүний зовлонг мэргэжил нэгт нөхөд нь хуваалцаж байгаа харагдсан.

Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment