Өөрийнхөө 800 саяар бидон тараажээ
3 минутын өмнө

Тойрогтоо төсөвлөсөн тэрбум төгрөгөөр бидон, зэс шанага зэрэг сав суулга тараагаад дуусгалаа гэж нийтэд шүүмжлүүлэн "бидон" хоч хүртэл аваад амжсан хүмүүс бол УИХ-ын гишүүн Д.Ганбат, Г.Баярсайхан нар юм. Хэд хоногийн өмнө тэднийг төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн иргэн Б.Батбаяр АТГ-д шалгуулахаар өгсөн билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганбат энэ талаар "Би хувиасаа 800 сая төгрөг гаргаж, Оросоос бидон авчруулж, одон авсан эхчүүдэд тараасан. Ингэлээ гээд намайг ямар их муулдаг юм бэ. Монгол Улсыг хуванцар савнаас салгах миний санаачилгыг дэмжиж, Засгийн газар төсөл оруулна ирнэ гэж найдаж байна. Ирэхгүй бол дараагийн УИХ-д би өөрөө өргөн барина" гэх тайлбарыг өгчээ.
Тэрбээр мөн бидон дээрээ өөрийнхөө зургийг хэвлүүлээгүй гэдгийг хэлж байсан бөгөөд энэ нь ч үнэн байж болох юм. Гэхдээ түүний 800 сая төгрөг хувиасаа гаргаад тойргийнхондоо тараасан гэдэг үгэнд итгэх хүн цөөн байгаа бололтой. Тэгэхээр эрхэм гишүүн Д.Ганбат үүнийгээ баримтаар баталгаажуулах л хэрэгтэй болох нь дээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment