Үнэг үрчилж авав
13 минутын өмнө

Ирландын Килькени гүнлигийн оршин суугч Пэтси Гиббонс тун хөөрхөн, эгэл бус хоёр найзтай болжээ. Гиббонс эдгээр хоёр үнэгийг хар нялхаараа эхдээ хаягдчихсан байхад нь олсон байна. Хэдийгээр амьтад нас бие гүйцэж, эрүүл чийрэг болсон ч онгон байгальдаа эргэн очихоосоо илүү буянтай асрагчтайгаа үлдэхээр шийдсэн бололтой.
Тэр гурвыг зугаалж явах үед нутгийн хүүхдүүд зүгээр явуулдаггүй гэнэ. Үүнээс гадна Пэтси болон түүний тэжээж буй амьтдыг сурагчидтай танилцуулах, найрсаг үнэгнүүдийг ойроос харуулахаар янз бүрийн сургуульд байнга урьдаг ажээ.
"Одоо надаас манай орны өнцөг булан бүрээс, тэр ч бүү хэл Их Британиас хүртэл холбогдож, үнэг хэрхэн арчлах талаар зөвлөгөө авахыг хүсэх боллоо. Энэ тал дээр би мэргэжилтэн биш ч өдрөөс өдөрт их зүйлд суралцаж байна" гэж амьтдын эзэн Гиббонс өгүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment