Monday, May 9, 2016

Х.Тэмүүжин баялаг бүтээгчдийг өмгөөлөв

Х.Тэмүүжин баялаг бүтээгчдийг өмгөөлөв

10 минутын өмнө


Өнгөрсөн шөнө Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг /ICIJ/-ээс дэлгэсэн "Панамын баримт"-ын ээлжит материалд манай улсын нэр бүхий 49 иргэний нэр задарсан билээ. Харин үүнээс болж хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр оффшор дансны талаар бүрэн дүүрэн ойлголтгүйгээр үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд тарж байна. Мэдээллийг авах боломж өндөр хөгжсөн өнөө үед уг дансны талаарх тодорхой ойлголтыг иргэд Google хэмээх "найз"-аасаа авчихад гэмгүй болов уу.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Оффшор данс бол бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хувьд сонгож болох сонголт нь юм даа. Татвар багатай, бизнес эрхлэх орчин нь таатай, мөнгөтэй газраас баялаг бүтээгчид зээл авч өөрсдийн бизнесийг эрхэлдэг. Тийм учраас буруутгах нь зохимжгүй. Харин ч тэд өндөр татвар, төрийн дарамтаас зугтаж ухаалаг бизнес эрхлэх гэж оролдож байна. Харин улстөрч, төрийн өндөр албан тушаалтнуудад оффшор бүсэд данстай байна гэдэг ёс зүйн болон хууль зүйн хувьд таагүй.

Тэд татвар төлөгчийн мөнгөөр цалинжиж, баялаг бүтээгчдэд үйлчилнэ гэчихээд яагаад өөрсдийн хуримтлуулсан мөнгөө татвар багатай газарт шилжүүлдэг билээ. Бусдын татвараар амьдарч байж өөрийнхөө мөнгийг нууж болохгүй биз дээ. Ихэнх тохиолдолд татвараас зугатаах, сүүдрийн буюу хар мөнгийг далдлах зорилгоор оффшор бүсэд мөнгө байршуулдаг. Энгийн ярианд гудсан доор байгаа мөнгө. Тэнд хэн нэгнээс нуух шаардлагатай буюу хулгай, луйвар, авлигын мөнгө байдаг. Ийм учраас оффшор руу албан тушаалтнууд мөнгө хийсэн байна гэдэг бол ёс зүйн болон хууль зүйн хувьд таатай хүлээж авах боломжгүй үзэгдэл" хэмээн өгүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment