Гэр бүлийн шилдэг зочид буудлууд тодров
57 минутын өмнө

Family Vacation Critic сайт дэлхийн 15 бүсийн 600 гаруй зочид буудлыг гэр бүлээрээ амрахад төгс хэмээн өргөмжлөв.
2016 оны гэр бүлийн шилдэг зочид буудлуудын тоонд Лос-Анжелес дахь Hilton, Канадын Great Wolf Lodge, Доминиканы Dreams Palm Beach Resort & Spa, Нью-Хэмпшир мужийн Omni Mount Washington Resort, Лас-Вегасын Bellagio, Коста-Рика Улсын Four Seasons зэрэг алдар хүндтэй буудлууд багтжээ.
Чансаанд багтсан буудлуудыг Family Vacation Critic-ийн шинжээчид үнэлсэн аж. Мөн тухайн буудлуудад амарсан гэр бүлийн 75-аас доошгүй хувь нь дөрвөн одоос дээш үнэлгээ өгч, уг сайтаар дамжуулж бусад аялагчдад санал болгох ёстой байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment